НИЙТЛЭЛҮҮД
Н.ЭНХБАЯРЫГ УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР “ХЭЛМЭГДҮҮЛЭХ” ГЭЖ БАЙГАА БОЛ ТҮҮНИЙГ ӨМӨӨРНӨ
2011 оны 10 сарын 31

-Үнэндээ энэ хоёр хүн юунаас болж маргалдаад байгааг сайн мэдэхгүй байна. Хөндлөнгөөс харахад Н.Энхбаяр нь улстөрийн зорилгоор намайг ингэж байна гэж мэдэгдсэн.  Хэрвээ тийм юм бол би Н.Энхбаярыг өмөөрөх ёстой. Энэ 20 жилд баримталж ирсэн  зарчим маань хэн нэгэн хүнийг улстөрийн зорилгоор элдвээр хилс хэрэгт татаж болохгүй гэдэг  хатуу байр суурь баримталж ирсэнтэй холбоотой. Мэдээж Н.Энхбаярын үйл ажиллагаанд би шүүмжлэлтэй ханддаг. Н.Энхбаярын улстөрийн хариуцлагагүй бодлогыг хамгийн их шүүмжилдэг хүний нэг нь би. Гэхдээ л Н.Энхбаярыг улстөрийн хилс хэрэгт гүтгэж, хийгээгүй хэргийг тохож, гэмт хэрэгтэн болгох гэж байгааг би хувьдаа зөвшөөрөхгүй. Ийм байж таарахгүй. Бүх юм хуулийн үг үсгийн дагуу явна шүү дээ. Монгол Улс хүнийг улстөрийн зорилгоор хэлмэгдүүлдэг явдлаас салаад 20 жил болж байна. Ахиж ийм зүйл Монголын нутаг дэвсгэр дээр гарах ёсгүй. Нөгөө талаар нэг намын, нэг ангийн бие биендээ шадарлаж явсан энэ хоёр хүний хооронд гарсан маргаан надад тийм ч сонин биш.

Дэлгэрэнгүй үзэх >
УЛСЫГ «УДИРДАХ ЗӨВЛӨЛ» УДИРДАХ ЁСГҮЙ
2011 оны 7 сарын 6


       Ардчилал гэдэг бол зөвхөн, иргэдээсээ, тодорхой хугацаатайгаар сонгогдсон төлөөлөгчдөөс өөр хэн ч улсыг удирдаж болохгүй гэсэн зарчим юм. Гагцхүү сонгогдсон төлөөлөгчид төрийн эрх мэдлийг  хэрэгжүүлж, энэ хэрэгт хөндлөнгөөс хэнбугай ч зааварлан удирдахыг хатуу хориглоно. Ингэж удирдах гэж завдсан этгээдүүдэд хуулийн дагуу цээрлэл ноогдуулна. Ингэх зайлшгүй шалтгаан нь иргэдээсээ сонгогдож мандат аваагүй бүлэг хүн улсыг удирдаад эхэлбэл  энэ нь ардчилал биш болоход буй.  Ардчилсан төр эрх зүйн үндэс ийм билээ.

  Монгол Улсын Үндсэн хуулинд ардчиллын энэ зарчмыг тов тодорхой суулгаж өгсөн юм. Улсын иргэдээсээ сонгогдсон төлөөлөгчдийн байгууллага болох Улсын Их Хурал төрийн дээд эрхийг барих бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. Ямар ч хоёрдмол утгагүйгээр гагцхүү хэмээн тодотгосон байгаа юм.

Дэлгэрэнгүй үзэх >
Н.ЭНХБАЯРЫН ЗӨВ! ГЭХДЭЭ...
2011 оны 5 сарын 23

Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч, тав дахь УИХ-ын дарга, долоо дахь ерөнхий сайд Намбарын Энхбаяр, амь насанд нь халдаж болзошгүй байгаа тухай мэдээллийг өөрийн хамгаалалтын албаны ажилтан  Батбилэгээр дамжуулан Тагнуулын ерөнхий газарт хандан хүргүүлээд, уг хэргийг илрүүлж өгөхийг хүссэн  тухай мэдээг сониноос уншлаа. Энхбаярын зүгээс авч байгаа энэ арга хэмжээг би хувьдаа зөв гэж бодож байна. Намайг ч ална хядна гэдэг л юм. Социализмыг нь нураасанд өширхсөн зарим хүмүүс ална хэмээн хорин жил занасаар байгаа юм. Би ч сүүлдээ дөжирчээ. Саяхан гэхэд, их хуралдайчдын “дайсан”-аар зарлагдсанаас хойш төд удалгүй намайг хөнөөхөөр бэлдэж байгаа  тухай мэдээ цагдаад очсон гэнэ билээ.      

Дэлгэрэнгүй үзэх >
НУУХЫГ НЬ АВАХ ГЭЖ НҮДИЙГ НЬ СОХОЛЖ БОЛОХГҮЙ!
2011 оны 5 сарын 9

Монголд улстөрийн шинэчлэл хийх цаг болсон. Шинэчлэл хийе гэж хэлэхэд ч багадна.  «Хувьсгал» гэж нэрлэвэл илүү зохино. Элбэгдорж «Хийдэг хувьсгалаа хийсэн» хэмээн хэлсэн нь үнэн. Нийгмийн байгууллыг өөрчлөх хувьсгалын тухай ярьж байгаа бол монголчууд хийдэг хувьсгалаа 90 онд хийсэн. Дарангуйллаас ардчилалд шилжих хувьсгалаа хийчихсэн. Харин энэ удаагийн «хувьсгал» нь төрийн олигархи дүрсийг халах хувьсгал. Манай нийгэм нээлттэй ардчилсан хэвээрээ байгаа боловч төр нь олигархи хэлбэрийг улам бүр олж байгааг бид харсаар байна. Үүнийг зогсоох ёстой. 

Дэлгэрэнгүй үзэх >
ЗАХИРГААНЫ ШИНЭТГЭЛ: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ
2011 оны 5 сарын 4

Сүүлийн  20 жилд Монгол Улсад ардчиллыг төлөвшүүлэх үйл явцтай хамгийн их ширүүн тэмцэл болсон нэг салбар нь яах аргагүй энэ төрийн захиргааны шинэтгэл байсан юм. Социализмын үед бол төрийн захиргаа 100 хувь улс төрийн эрх мэдэл дор байсан. Тэгээд 1990 онд ардчилсан төр байгуулаад ханцуй шамлан орж, зүтгэж эхэлсэн ажил бол энэ төрийн захиргааг улс төрийн эрх мэдлээс хараат бус болгох, улс төрийн эрх мэдлээс салгах тэмцэл эхэлсэн. Энэ нь гудамжны цуглаан ч гэдэг юм уу, Их Хурал дээр болж байгаа мэтгэлцээн шиг ил тод байгаагүй ч гэлээ битүүхэндээ их зовлонтой тэмцэл болсон билээ.

Дэлгэрэнгүй үзэх >
НАМАЙГ НЭГД ОРУУЛСАНГҮЙ!
2011 оны 4 сарын 28

Юу болж байна гээч! Монголд одоо хэн дуртай нь хуулиас гадуур шүүх байгуулдаг болж байна! Монголд одоо хэн дуртай нь бусдыг гэмт хэрэгтэн гэж үзээд шүүн тасалдаг болж байна! Нэгэнт ийм болсон учраас би Сэлэнгийнхээ сонгогчидтойгоо ч юмуу, дөчин мянгатын залуучуудтай нийлж байгаад бас нэг «Ард түмний шүүх» байгуулаад өөртөө дургүй 15 хүний нэрсийг жагсааж байгаад шүүн таслах үйл ажиллагаа явуулбал яасан юм гэж бодох боллоо. Бас намынхаа дэргэд дахин нэг «Ард Түмний Шүүх» гээчийг байгуулаад бусад намын нөхдийг, нэрсийн жагсаалт гарган авчирч таслан шийтгээд буудаж орхивол яасан юм гэж бодох боллоо.

Дэлгэрэнгүй үзэх >
ОЛИГАРХИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ Н.ЭНХБАЯР ЮУ ХЭЛЭВ?!
2011 оны 4 сарын 25

 Их Хуралдай Лениний төрсөн өдөр хуралдав. Ленин гэдэг маань өнгөрсөн 20-р зууныг хүчирхийллийн зуун болгох ажлыг эхлүүлсэн хүн. Түүний араас Гитлер, Муссолини нарын дарангуйлагчид замнасан юм. Ленин бол Сталин, Мао, Ким Ир Сен нарын шүтээн болсон хүн. Өнгөрсөн зууны бүх коммунист дарангуйлагчид түүнийг «Багшаа» гэж мөргөдөг байлаа. Тэр ардчиллыг нэг нүдээр үздэггүй байснаар барахгүй түүнийг яаж устгах тухай онол боловсруулсан солиотон. Тухайн үед ардчиллыг муухай эд гэх хүн олон байсан хэдий ч гагцхүү Ленин л түүнийг хэрхэн устгах тухай онол арга зүйг боловсруулсан байдаг. «Нэг сая орчим олзлогдсон хасаг байна яах вэ?» гэхэд «Нэгийг нь ч үлдээлгүй бууд!» гэж цохоод догдолсондоо алгаа үрэн байгаагий нь харсан хамтран зүтгэгч нь хүртэл хирдхийж байжээ. Лениний хэрцгий хүйтэн нүдийг хархад Бертран Расселийн «цус нь царцаж байсан» гэдэг. Иргэний дайн хийхийг шаардан орилж буй түүнийг үзээд Горький «Энэ хүн Орос орныг хүчирхийлэлд живүүлж сүйдэллээ шүү дээ!» хэмээн цөхрөн дуу алдаж байсан юм даа. Хөөрхий зохиолч Орос оронгүй амьдарч чадахгүйн эрхэнд хожим нь Ленинд дагаар орж, энэ «урвалт»-ынхаа хүчээр эх нутагтаа ясаа тавьж амарсан билээ.

Дэлгэрэнгүй үзэх >
М.ЭНХСАЙХАН, МАН ХОЁРЫН ЯРИА ОЙРТООД ИРЛЭЭ
2011 оны 4 сарын 8


-Ийм тогтолцоог санаачилсан хүн нь гавьяат хуульч Б.Чимид гуай юм. Бүр 1990 оны гуравдугаар сард Үндсэн хуулинд өөрчлөлт хийе гэж “Үнэн” сонинд бичиж байсан юм.  Шилжилтийн тухайн үед маш их хэрэг болсон гайхалтай өөрчлөлт. Түүхийн үнэнээр бол автор нь яалт ч үгүй Б.Чимэд гуай. Зөвхөн шилжилтийн үеийн бус ер нь их сайн тогтолцоо юм биш үү гэдгийг би дөрөв таван жилийн өмнөөс сэргээж сөхөж ярьсан. Одоо бол би 1990-1992 оны тогтолцоо зөв байсан гэдэг үндэслэлүүдийг яриад байгаа юм. Олон үндэслэл байна. Нэгдүгээрт өнөөдөр манай ард иргэд улс төрийн том хэмжээний өөрчлөлтийг нэхэж байна. Өнөөгийн төрийн тогтолцооны хүрээнд зөвхөн Сонгуулийн хуулийг өөрчлөх төдий шинэчлэлийг хүмүүс хүлээж авахгүй нь шиг байна.

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой